SAM Logo
"Ногоон алт" бэлчээрийн экосистемийн удирдлага хөтөлбөр
 
Хэрэгжүүлэгч:  
SDC Logo
 
 
                   

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 






Манай хөтөлбөрийн вэб хуудсанд тавтай морилно уу.

mongol

Монгол орны газар нутгийн 73,9 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар бөгөөд түүний 96,3 хувь нь бэлчээрийн газарт хамаарч, нийт хүн амын 41,6 хувийг малчид, хөдөөгийнхөн эзэлж, ДНБ-ний 18,7 хувийг хөдөө аж ахуйн салбар хангаж байна. Ийм ч учраас Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бэлчээрийн мал аж ахуй чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мал аж ахуйн хөгжлийн үндэс болсон бэлчээр ихээхэн доройтолд ороод байна. Монгол орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна. Бэлчээрийн доройтол газар авч, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөн, улс орны тогтвортой хөгжлийг хойш татах хэмжээнд аль хэдийн хүрээд байна.

Иймд Швейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн санаачилга, санхүүжилтээр "Ногоон Алт" Бэлчээрийн Экосистемийн Удирдлага Хөтөлбөр 2004 оноос хэрэгжиж эхэлсэн юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголын үнэт баялаг болсон "Ногоон алт"-ыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах зохистой технологи боловсруулах, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэхүү цахим хуудаснаас та бүхэн хөтөлбөрийн талаарх бүхий л мэдээллийг нээлттэй авч, өөрсдийн санал бодлоо бидэнтэй хуваалцаж, хөгжлийн төлөө хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

Хөтөлбөрийн зохицуулагч
Доктор (PhD), Проф. Д.Дорлигсүрэн